Манай цэцэрлэгийн түүх

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р цэцэрлэг нь Аймгийн Засаг даргын 2011.12.28 өдрийн А\387 тоот захирамжаар 4-р багийн нутаг дэвсгэрт СӨБ-ын үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба 2012 оноос эхлэн 5 жил тасралтгүй Монтессорийн сургалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний амжилт :
2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршилтын аймгийн түшиц цэцэрлэгийн 1 болж сонгогдон ажилласан
– 2012 онд УТ-ний 8-р цэцэрлэгийн эрхлэгч С.Мандаалайн нэрэмжит Цахим хичээлийн анхдугаар олимпиадад багш Ц.Оюунгэрэл тэргүүн байр эзлэн амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд :
2013 он: Ном хөтөлбөрийн хүрээнд аймгийн Боловсролын газар номын сангаас хамтран Дэлхийн хүүхдийн номын өдрөөр зохион байгуулсан Дүрийн тоглолтын уралдаанд Монгол ардын домог “Алтан гадас ба долоон бурхан одны” үлгэрээр 4-р байр
Аймгийн БТСГ-аас цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулсан Спортын олон төрөлтийн тэмцээнд 2-р байр
2013 оны Чойбалсан хотын “Шилдэг тохижилттой байгууллага” өргөмжлөл
Багш С.Баярмаа аймгийн “Ур чадвар-2013” уралдаанд тэргүүн байр эзлэн, улсын уралдаанд оролцож, 29 багш нараас 10-р байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн.
– 2014 онд : Бэлтгэл бүлгийн аймгийн цэцэрлэгийн насны хүүхдийн Шатрын аварга шалгаруулах тэмцээнд М.Энхбат тэргүүн байр Улсын аварга шалгаруулах нээлттэй шатрын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд шилдэг 8-т багтсан,
– Аймгийн тэргүүний 6-р цэцэрлэгээс зохион байгуулсан “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнд 4-р байр,
– Аймгийн ЦГын ХАБХтасаг , Улсын тэргүүнйи 1-р цэцэрлэгээс хамтран зохион байгуулсан “ЗХЦТ-2014” тэмцээнд тусгай байр эзлэж багшийн ахлагч Г.Соёлмаа “Шилдэг ахлагч” өргөмжлөл хүртсэн,
– Aймгийн Ахмад багш нарын холбоотой хамтран цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Найрал дууны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан .
– Аймгийн УЗХ-ны “Энэрэнгүй үйлстэн хамт олон” өргөмжлөл,
– Хэрлэн сумын СӨББ-ын “ Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарсан амжилтыг үзүүлсэн.
– 2016 онд “Хаврын уянга” бүжгийн уралдаанд соло төрлөөр Цовоо “Алтан медаль” Болор “Хүрэл медаль” Жаргал ”Алт”, Хүрэл медаль
– Улсын тэргүүний 14-р цэцэрлэгийн нэрэмжит “Талын нүүдэл”шатрын тэмцээнд Жаргал “алтан медаль” багаараа цом
– Багш Э.Урантуяа «САЙН ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА-уралдаанд аймагтаа 2-р байр эзэлсэн .
– Сайн туршлагаараа У.Цолмон багш мөн аймагтаа 2-р байр
– 2016 Чойбалсан хотын Түргүүний хамт олон өргөмжлөл
– 2017 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 3- р зэргийг хангасан гэх мэт олон амжилтуудыг үзүүлээд байна.

 

Сэтгэгдэл